Бейонсе “Cowboy Carter” аялан тоглолтын хүрээнд Лондонд зургаан өдөр тоглох анхны үдшээ Тоттенхэм Хотспур стадионд амжилттай хийлээ. Шоу гурван цаг орчим үргэлжилж, 40 дуу, олон хувцас солилт, LED гэрэлтүүлэг бүхий гайхалтай тайзны тоглолтоор үзэгчдийг байлдан дагуулсан.
Шинэ country чиглэлийн цомог “Cowboy Carter”-ийн дуунууд тоглолтын гол агуулга байсан бөгөөд алдарт Freedom, Diva зэрэг хуучны хитүүдтэй хоршин эгшиглэсэн. Бейонсегийн охин Блю Айви бүжиглэж, бяцхан Руми тайзнаа гарсан нь олныг догдлуулсан.
Гэсэн ч тасалбарын өндөр үнэ, буурсан үнээр сүүлд зарагдсан нь фенүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Урьдчилсан худалдан авалтаар 600 паундаар авсан суудал тоглолтын өмнөхөн 300 орчим паундаар борлуулагдсан тохиолдлууд ч байв. Ticketmaster компани өөрсдийг “динамик үнэлгээний систем” ашигладаггүй гэж мэдэгдсэн ч шүүмжлэл намжаагүй байна.
Тоглолт өндөр үнэтэй ч сэтгэл хөдөлгөм туршлага байсныг олон үзэгч онцолсон. Гэвч тасалбарын бодлого, олон тоглолттой зун зэрэг шалтгаанаар шоу бүр дүүрээгүй хэвээр байгаа юм.
