Дуучин Билли Айлиш болон жүжигчин, хөгжимчин Нэт Вулфф нарын харилцаа олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Хамгийн сүүлд хос хоёр Италийн Венец хотод амарч байхдаа балкон дээр үнсэлцэж буй зурагт дуранд өртсөн нь тэдний хайрын холбоог баталгаажуулж орхив. Саарал футболкаар ижилсэж, нарлаг өдөр шампанск шимэн хамтдаа тухалж буй агшин нь тэдний дотно харилцааг хэн бүхэнд ил болгосон юм.
Билли болон Нэт нарын тухай анхны цуурхал 2025 оны гуравдугаар сард Нью-Йорк хотод хамт шөнө явах үеэр гарсан. Тухайн үед олон улсын хэвлэлүүд тэднийг «маш дотно» харилцаатай байсан хэмээн мэдээлж, фэнүүдийн сонирхлыг улам ихээр татаж байв. Харин Венецийн халуухан мөчүүд олон нийтэд ил болсоноор энэ харилцаа цуурхал биш болох нь тодорхой болов.
Нэт Вулфф гэж хэн бэ?
Нэт Вулфф нь 1994 оны 12-р сарын 17-нд Лос Анжелес хотод төрсөн бөгөөд жүжигчин, хөгжимчин мэргэжилтэй. Тэр Nickelodeon сувгийн өсвөр насныханд зориулсан “The Naked Brothers Band” цувралаар олны танил болсон бөгөөд уг бүтээл нь түүний эх, найруулагч Полли Дрейперийн санаачилсан төсөл байв. Нэт дүү Алекс Вулффийн хамтаар тус шоуны гол дүрд тоглож, багаасаа олны танил болсон юм.
Жүжигчний хувьд Нэт “The Fault in Our Stars”, “Paper Towns”, “Death Note” зэрэг олон кинонд амжилттай тоглож, уран бүтээлийн хүрээгээ тэлсээр ирсэн. Мөн тэр дүүгийн хамт Black Sheep, Public Places, Table for Two зэрэг цомгуудаараа хөгжмийн ертөнцөд ч танигдсан.
Хайр ба уран бүтээлийн огтлолцол
Билли Айлиш болон Нэт Вулфф нар зөвхөн хувийн амьдрал төдийгүй уран бүтээлийн хувьд ч ойр дотно харилцаатай болжээ. 2024 онд Нэт Биллигийн найруулсан “Chihiro” дууны клипэнд тоглосон бол мөн “Hit Me Hard and Soft” аялан тоглолтын Хойд Америк дахь нээлтийн тоглолтыг хийсэн байна. Уран бүтээлийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй нөхөрлөл нь хайр дурлалын харилцаа болон үргэлжилсэн бололтой.
Билли Айлиш өмнө нь реппер Брэндон “Q” Адамс, жүжигчин Мэттью Тайлер Ворс, The Neighbourhood хамтлагийн дуучин Жэсси Рутерфорд нартай нэр холбогдож байсан. Тэрээр Жэсси Рутерфордтэй 2022–2023 онд үерхэж байсан бөгөөд өөрийгөө бисексуал хэмээн нээлттэй илэрхийлсэн.


1 comment
Хөөх, би ийм эргэлтийг хүлээж байсангүй! Тэд хамтдаа сонирхолтой харагдаж байна