Нүүр хуудас УрлагBLACKPINK 9 жилийн ойн баяраа шинэ «JUMP» дууны зурагтай угтлаа

BLACKPINK 9 жилийн ойн баяраа шинэ «JUMP» дууны зурагтай угтлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг BLACKPINK 8-р сарын 8-ны өдөр албан ёсоор дэбют хийснийхээ 9 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан YG Entertainment компанийн зүгээс фэнүүддээ гэнэтийн бэлэг барьж, тэдний шинэ уран бүтээл болох “JUMP” дууны клипний зураг авалтын үеийн үзэсгэлэнт зургуудыг олон нийтэд хүргэсэн нь хамтлагийн удаан хүлээгдсэн эргэн ирэлтийн уур амьсгалыг бүрэн мэдрүүлэв.

BLACKPINK-ийн бүх гишүүд хувийн сошиал хуудсаараа дамжуулан өөрсдийн шинэ, халуухан зургуудаа нийтэлж, 9 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн фэнүүддээ талархал илэрхийлэн, баяраа хуваалцсан юм.

Хамтлагийн хувьд энэ баяраар зогсохгүй, ирэх 8-р сарын 15, 16-ны өдрүүдэд Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр товлоод байгаа бөгөөд ингэснээр тус тайзнаа тоглосон анхны K-pop эмэгтэй хамтлаг болон түүхэнд бичигдэх гэж байна.

znimok ekrana 2025 08 08 o 14.35.25
znimok ekrana 2025 08 08 o 14.38.20
znimok ekrana 2025 08 08 o 14.39.06

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх