“Blackpink” хамтлагийн гишүүн Женни “Beats” брэндтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, тусгай загварын “Beats Solo 4” чихэвчийг олон нийтэд танилцууллаа. Өмнө нь тэд улаан өнгийн “Solo Buds” чихэвчийг хамтран гаргасан бол энэ удаагийн шинэ загвар Женнигийн анхны бие даасан “Ruby” цомгоос сэдэвлэгджээ.
Чихэвчний онцлог:
- Матт улаан өнгөтэй, “R” болон “J” үсгийн нарийн хийцтэй.
- Салдаг улаан туузын гоёлын загвартай.
- UltraPlush чихний хамгаалалт дээр Женнигийн уран бүтээлээс сэдэвлэсэн тусгай хээ угалзтай.
Женни энэ талаар: “Beats миний өдөр тутмын амьдрал, уран бүтээлийн салшгүй хэсэг болсон. Энэ хамтын ажиллагаа надад онцгой санагдаж байна. “Beats Solo 4” чихэвч миний хөгжмийг шинэ өнгө төрхөөр мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна,” хэмээн хуваалцжээ.
Худалдаа ба арга хэмжээ: “Beats Solo 4 x Jennie” чихэвч 2025 оны 9-р сарын 5-наас албан ёсоор худалдаанд гарна. Мөн Лос Анжелес, Нью-Йорк, Шанхай, Токио, Сөүл хотуудад нээлтийн тусгай арга хэмжээ болж, Женнигийн өөрийн гараар сонгосон тоглуулах жагсаалтыг зочдод хүргэхээр төлөвлөжээ.
