Нүүр хуудас УрлагBLACKPINK шинэ дуугаа цацаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ!

BLACKPINK шинэ дуугаа цацаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирнэ!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн K-pop урлагийн хамгийн алдартай охидын хамтлагуудын нэг болох BLACKPINK энэ онд шинэ уран бүтээлээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр болжээ. Энэ талаар “YG Entertainment”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хюн Сук албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ шинэ дуу цацагдах тодорхой огноо хараахан зарлагдаагүй байгаа юм.

Энэ шинэ бүтээл нь BLACKPINK-ийн хувьд хоёр жил найман сарын дараа цацагдах анхны уран бүтээл бөгөөд фэнүүд нь тэсэн ядан хүлээж буй. Хамгийн сүүлд тэд 2022 оны есдүгээр сард “Born Pink” нэртэй цомгоо гаргаж, дэлхий даяар шуугиан тарьж байсан билээ.

Шинэ дуунаас гадна BLACKPINK охид энэ зун “Deadline” нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо долдугаар сарын 5, 6-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тэдний хувьд урт хугацааны завсарлагын дараах томоохон тайзны эргэн ирэлт болох юм.

Ян Хюн Сук мөн «YG Entertainment»-ийн бусад хамтлагуудын төлөвлөгөөг танилцуулсан. Тухайлбал, шинээр дебют хийсэн Babymonster охидын хамтлаг долдугаар сарын 1-нд “Hot Sauce” нэртэй шинэ хип хоп дуугаараа эргэн ирнэ. Уг бүтээл нь 1980-аад оны сонгодог хип хоп өнгө аястай бөгөөд зуны уур амьсгалтай, эрч хүчтэй дуу болохыг амлажээ.

Харин хөвгүүдийн TREASURE хамтлаг есдүгээр сарын 1-нд шинэ уран бүтээлээ цацаж, аравдугаар сард дэлхийн тойрон аялан тоглолтоо эхлүүлэхээр зэхэж байна.

Үүнээс гадна “YG Entertainment” дөрвөн гишүүнтэй шинэ охидын хамтлаг гаргаж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд тус хамтлагийн гишүүн бүрийн бэлтгэлийн бичлэгийг ирэх Лхагва гарагаас эхлэн олон нийтэд дэлгэнэ. Одоогоор тус агентлаг охидын хоёр, хөвгүүдийн хоёр шинэ хамтлагийг зэрэг бэлдэж байгааг мэдээллээ.

BLACKPINK-ийн фэнүүд төдийгүй бүх K-pop сонирхогчдын хувьд 2025 он онцгой сонин, шуугиантай, шинэ уран бүтээлээр дүүрэн жил байх нь дамжиггүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх