Монголын орчин үеийн рок урсгалыг таниулж буй Blindfold хамтлаг анх удаагаа олон улсын нэр хүндтэй хөгжмийн фестивальд уригдлаа. Тэд энэ есдүгээр сард Индонезийн Бали арал дээр зохиогдох “AXEAN Music Showcase Festival”-д оролцохоор болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд дэлхийн 30 гаруй орны 200 гаруй уран бүтээлч, 240 төлөөлөгч оролцдог томоохон наадам юм.
AXEAN фестиваль — Монгол уран бүтээлчдэд нээлттэй хаалга
Blindfold хамтлагийг уг наадамд уригдсан нь Монголын шинэ үеийн хөгжмийг олон улсад сурталчлах, дэлхийн тавцанд хамтран ажиллах томоохон боломжийг нээж өгч байна. Учир нь тус арга хэмжээнд зөвхөн уран бүтээлчид бус, улс орнуудын продюсер, хөгжмийн агентлагууд хүрэлцэн ирдэг бөгөөд авьяаслаг уран бүтээлчдийг шууд тайзан дээрээс үнэлж, хамтран ажиллах санал тавьдаг онцлогтой.
Blindfold хамтлагийн оролцоог хэрхэн дэмжих вэ?
Тус фестивальд оролцохын тулд хамтлаг нийтлэг зардлууд болох:
- Нислэгийн тийз
- Хөгжмийн тоног төхөөрөмж
- Зах зээлд гаргах маркетинг
- Баримтат контент бэлтгэх
гэсэн зардлуудыг санхүүжүүлэх шаардлагатай тул гарц хайж, Монголын анхны хамтын санхүүжилтийн платформ болох Fundea-аар дамжуулан хандив босгож байна.
Хандив өгөхийг хүсвэл Fundea платформ дээр Blindfold хамтлагийн төслийг дэмжиж, нэр, дүнгээ бүртгүүлэн ил тод байдлыг хангах боломжтой.
Fundea — Монголын стартап, уран бүтээлчдэд зориулсан гарц
Монголд анхдагч бөгөөд цорын ганц хамтын санхүүжилтийн платформ болох Fundea нь банк, зээлийн үйлчилгээний хүнд нөхцлөөс гарах өөр гарцыг санал болгодог. Уран бүтээлчид, гарааны бизнесүүд тус платформд төсөл байршуулж, олон нийтээс дэмжлэг авах боломжтой.
Fundea дараах хамтын санхүүжилтийн төрлүүдийг санал болгодог:
- Хандив
- Урамшуулал
- Хувьцаа
Blindfold хамтлагийн хувьд, дэмжлэг үзүүлсэн хүн бүрт мөнгөн дүнгээс хамааран дараах урамшууллууд олгогдоно:
- Нэрээ фестивалийн бичлэгт багтаах
- Зүүлт, подволк зэрэг нэрийн бүтээгдэхүүн
- Тоглолтын тасалбар
- Хязгаарлагдмал тоотой пянзны эзэн болох
Playtime дээр тэдэнтэй уулзаж, дэмжээрэй
Хэрэв та Blindfold хамтлагийг амьд тоглолтоор нь сонсож, тэднийг дэмжихийг хүсвэл энэ зун зохиогдох Playtime наадамд Fundea-гийн асраар зочлоорой. Та тэнд:
- Хөгжим сонсох
- Хүрд эргүүлж аз турших
- Асуулт хариултын тэмцээнд оролцох
- Сохор болзоо хийх
боломжтой.
Монгол уран бүтээлчдээ дэмжин, тэднийг Азийн нэр хүндтэй тайзнаа алхах боломжийг хамтдаа бүтээцгээе.