2025 оны 9-р сарын 2-нд Киану Чарльз Ривз 61 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Хүмүүнлэг чанар, даруу байдал, сонголтдоо үнэнчээрээ алдартай энэ жүжигчин өнөөдөр ч уран бүтээл, дүр төрхөөрөө гайхшруулсаар байна.
Mongolshow.biz та бүхэнд түүний хүүхэд нас, хувийн амьдрал болон бүтээсэн асар их өвийн тухай өгүүлж байна.
Хүүхэд нас ба өсвөр үе
- Киану Ривз Бейрут (Ливан) хотод төрсөн.
- Ээж нь Британийн иргэн Патрисия Бонд, аав нь Гавайн гаралтай Америк геологич Сэмюэл Ривз.
- “Киану” нэр нь гавай хэлээр “уулсын дээгүүр үлээх сэрүүн салхи” гэсэн утгатай.
- Эцэг эх нь гурван настайд нь салснаар ээж, дүүгийн хамт Сидней, Нью-Йорк, Торонто зэрэг хотуудаар нүүдэллэн амьдарчээ.
- Хоёрдугаар эцэг, найруулагч Пол Аарон кино урлагийн анхны багш нь болж, Киану туслах ажил хийж байсан.
- Дөрвөн сургуулиар суралцсан ч аттестат аваагүй. Эхэндээ хоккейчин болох мөрөөдөлтэй байв.
- 15 настайдаа “Ромео ба Жульетта”-д Меркуциогийн дүрийг бүтээсэн нь түүний анхны том тайзны туршлага болжээ.
Эхний дүрүүд ба алдар хүндийн замнал
- Карьер нь телевизийн цуврал, сурталчилгаагаар эхэлсэн.
- Анхны студийн кино: “Youngblood” (1986). Дараа нь “River’s Edge” кино шүүмжлэгчдийн анхаарлыг татсан.
- 1980-аад оны сүүлээр өсвөр насны кино, инээдмийн бүтээлүүдэд идэвхтэй тоглож эхэлсэн: “Bill & Ted’s Excellent Adventure”, “Dangerous Liaisons” зэрэг.
Бүтээлч өв: Неогоос Жон Уик хүртэл
- Нео – “Матриц” (1999–2003, 2021)
Энэ дүр Киануг үеийнхээ бэлгэ тэмдэг болгож, философи ба уран зөгнөлийн хослолыг дэлгэцэнд авчирсан. - Жон Уик – “John Wick” (2014–2023)
Өшөө авагчийн дүрийг нам гүмийн гүн гүнзгий кодексоор амилуулсан бөгөөд франшиз нь орчин үеийн тулаант киноны жишиг болсон.

- Жон Константин – “Constantine” (2005)
Циник экзорцистийн дүрээр мистик, драм, экзистенциализмийг гайхалтай харуулсан. - Жек Тревен – “Speed” (1994)
Автобусны зорчигчдыг аварсан цагдаагийн дүрээр 90-ээд оны хамгийн хурдтай, хүчтэй боевикт тоглосон. - Кевин Ломакс – “Devil’s Advocate” (1997)
Ёс суртахууны сонголттой нүүр тулсан амбицтай өмгөөлөгчийн дүрээр гүн ухааны драмд хүчтэй тоглолт үзүүлсэн.

- Тед – “Bill & Ted’s Adventure” (1989, 1991, 2020)
Хөнгөн хөгжилтэй дүр нь түүний комедийн авьяасыг харуулсан.
Хувийн амьдрал
- 1999 онд охин нь төрөхдөө амьгүй байсан, хэдэн сарын дараа найз бүсгүй Женнифер Сайм ослоор амиа алдсан нь түүнийг олон жил ганцаардмал болгосон.
- Өнөөдөр тэрээр уран бүтээлч Александра Гранттай хамт амьдардаг. Тэдний харилцаа энгийн, тайван бөгөөд Холливудын гял цал дүр төрхөөс ангид.
