Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБрэд Питтийн Лос Анжелес дахь гэрт хулгай оржээ

Брэд Питтийн Лос Анжелес дахь гэрт хулгай оржээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийн Лос Анжелес хот дахь гэрт нь хулгай орсон талаар Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Лос Анжелес хотын Цагдаагийн газрын мэдээлснээр хэргийг орон нутгийн цагаар лхагва гаргийн орой 22:30 минутын үед үйлдсэн бөгөөд гурван этгээд жүжигчний гэрийн урд талын цонхоор нэвтэрсэн байна.

Ямар эд зүйлс алдагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг болсон үед Брэд Питт гэртээ байгаагүй ажээ. Цагдаагийн албан ёсны эх сурвалж байршлыг нууцалсан ч, хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уг хаяг нь жүжигчин Брэд Питтийн 2023 онд худалдан авсан Лос Анжелес хот дахь үл хөдлөх хөрөнгө болох нь батлагдсан байна.

Одоогоор хулгайчдыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа юм.

Тэрээр энэ долоо хоногт шинэ кино болох “F1”-ийн Европ дахь нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй бөгөөд тус кино нь Формула-1 уралдааны сэдвээр бүтээгдсэн бөгөөд баасан гарагаас эхлэн кино театруудаар гарч эхэлжээ.

Лондон хотноо болсон нээлтийн арга хэмжээнд жүжигчин Том Круиз ч хүрэлцэн ирж, Брэд Питтэд дэмжлэг үзүүлсэн байна. Тэд өмнө нь 1994 онд олны хүртээл болсон “Цус сорогчтой хийсэн ярилцлага” кинонд хамтран тоглож байжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх