Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесBruno Mars, Rosé нар «APT» дуугаа анх удаа тайзан дээр хамт дууллаа

Bruno Mars, Rosé нар «APT» дуугаа анх удаа тайзан дээр хамт дууллаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

АНУ-ын алдарт дуучин, ая зохиогч Bruno Mars болон Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гоцлол дуучин Rosé нарын хамтран дуулсан “APT” дуу анх удаа тайзан дээр амилан эгшиглэв. Энэхүү хит дуу 2023 оны аравдугаар сард цацагдаж, дэлхий даяар сонсогчдын хайрыг татсан билээ.

Өмнө нь тэд “APT” дуугаа 2024 оны MAMA хөгжмийн шагнал гардуулах ёслолд танилцуулж байсан ч уг үзүүлбэр нь урьдчилан бичигдсэн бичлэг байв. Харин энэ удаа Лос Анжелес хотод болсон BLACKPINK хамтлагийн “Deadline” тоглолтын үеэр Bruno Mars гэнэтийн зочноор оролцож, Rosé-тэй хамт анх удаа бодитоор тайзан дээр хамт дуулсан юм.

Фенүүдийн хувьд энэ бол түүхэн мөч байлаа. Тэдний хамтдаа дуу дуулж буй үзүүлбэр нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж, нийгмийн сүлжээнд өндөр хандалт авчээ.

Rosé үзүүлбэрийнхээ дараа:

“Баярлалаа Bruno, маш их баярлалаа”
хэмээн талархал илэрхийлсэн бол, Bruno Mars:
“Өнөөдөр чамтай хамт тайзан дээр гарсандаа маш их баяртай байна. Та бүхэнд ч гэсэн таалагдана гэж найдаж байна”
гэж үзэгчдэд хандан хэлжээ.

Тоглолт дууссаны дараа Bruno Mars өөрийн цахим хуудсандаа хошигнон бичихдээ:

“Өрнөөсөө бараг гарчихлаа, маш их баярлалаа Rosaayyyy”
хэмээжээ. Bruno Mars саяхан мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний өрөнд орсон гэх цуурхал дэгдээд байсан.

Одоогоор “APT” дууны клип YouTube платформ дээр 1.82 тэрбум гаруй хандалт авч, амжилт арвинтай байсаар байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх