BTS болон Майкл Жексоны хүндэтгэлийн цомог дээр ажиллаж байгаа гэсэн цуурхалд HYBE албан ёсоор хариулт өгчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд The Irish Sun-д BTS Ирландын Уэстмитийн Grouse Lodge студид бичлэг хийж байгаа тухай мэдээлсэн. Энэхүү студид 2006 онд Майкл Жексон ажиллаж байсан юм. Студийн дарга Пэдди Даннинг хэлэхдээ, BTS аль хэдийнээ нэг дуу бичүүлээд амжсан бөгөөд уг дуу нь Майкл Жексонд зориулж бичигдсэн гэж мэдэгдсэн байна.
Даннинг ярилцлагадаа:
«Бичлэгийн ажил өнгөрсөн жил эхэлсэн. Бид BTS-н нэг дууны бичлэгийг хийсэн. Энэ төсөлд Майкл Жексонтой хамтран ажиллаж байсан продюсер Родни Жеркинс, реппер Nephew зэрэг уран бүтээлчид оролцож, нийт 10 гаруй дуу бичигдсэн» хэмээжээ.
Гэвч мягмар гарагт BTS уг мэдээллийг бүрэн үгүйсгэж, тус төсөлтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Пэдди Даннингийн хэлсэн ишлэл The Irish Sun-ийн нийтлэлээс устгагдсан байна.
Тэд албан ёсны мэдэгдэлдээ:
«BTS нь Ирландын Grouse Lodge студид очиж байгаагүй бөгөөд уг төсөлд зориулсан ямар ч бичлэг хийгээгүй. Уг хүндэтгэлийн цомогт ямар нэгэн байдлаар оролцоогүй» гэжээ.
Grouse Lodge студи нь 2006 онд Майкл Жексон эргэн ирэх төлөвлөгөөтэй байх үедээ Will.i.am-тай хамтран дуу бичиж байсан гэдгээрээ алдартай. Харамсалтай нь, Жексон 2009 онд таалал төгссөн бөгөөд төслийг бүрэн дуусгаж чадаагүй. Одоо уг студи нь тэр бичигдээгүй дуунуудыг шинэ уран бүтээлчдээр дамжуулан дахин амилуулахыг зорьж байгаа бололтой.
1 comment
Хэрвээ ийм цомог байсан бол үнэхээр гоё байх байлаа! Даанч худал мэдээлэл байжээ