БНСУ-ын дэлхийд алдартай K-pop хамтлаг BTS бүрэн бүрэлдэхүүнээрээ цэргийн албаа дуусгаж, уран бүтээлдээ эргэн ирэх болсонтой холбогдуулан тус хамтлагийн менежментийн агентлаг “HYBE” компанийн зүгээс бүх ажилчдаа онцгой урамшууллаар шагнахаар болжээ.
Тодруулбал, HYBE компанийн бүх ажилтан тус бүрт 6.21 сая вон буюу ойролцоогоор 4,500 ам.долларын урамшуулал олгох юм. Энэ шийдвэрийг компанийн удирдлагууд BTS хамтлагийн дахин нэгдсэн үйл ажиллагаа, ирээдүйн амжилттай холбоотойгоор ажилчдын хөдөлмөр, хүчин зүтгэлийг үнэлэн гаргасан байна.
BTS хамтлаг 2025 оны зунаас бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирж, уран бүтээлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн нь фэнүүдийн хувьд хамгийн их хүлээлттэй үйл явдал болоод байна.