Нүүр хуудас УрлагBTS хамтлаг зургаан жилийн дараа шинэ цомгоо гаргаж, дэлхийг тойрон тоглоно

BTS хамтлаг зургаан жилийн дараа шинэ цомгоо гаргаж, дэлхийг тойрон тоглоно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хамтлагийн бүрэн бүрэлдэхүүн эргэн нэгдлээ

Дэлхий даяар нэр хүндтэй BTS хамтлаг зургаан жилийн завсарлагын дараа эргэн ирэхээр зэхэж байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр тус хамтлаг 2026 оны гуравдугаар сарын сүүлчээр шинэ цомгоо гаргаж, дэлхий даяар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.

“Сүүлийн хэдэн сар BTS хамтлаг “Hybe” компанитай хамтран шинэ цомог дээрээ ажиллаж байгаа” хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ нь 2020 онд гаргасан “BE” цомгоос хойших анхны бүрэн хэмжээний бүтээл болох юм.

Цомгийн дараа тэд 2019 оноос хойш анх удаа дэлхийн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд нийт 65 тоглолт хийхээс 30 гаруйг нь Хойд Америкт толилуулахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч “Big Hit Music” лейбл “аялан тоглолтын тов одоогоор хэлэлцэлтэй байгаа” гэж мэдээлсэн байна.

Цэргийн албаны дараах шинэ эрин

BTS хамтлагийн гишүүд 2022 онд урлагийн үйл ажиллагаагаа түр зогсоож, Өмнөд Солонгосын хоёр жилийн хугацаат цэргийн албаа хаасан билээ. Хамгийн сүүлд цэрэгт мордсон Мин Юн Ги (Suga) 2025 оны зургадугаар сард халагдсанаар хамтлагийн долоон гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдсэн юм.

Тэд халагдсанаас хойш “Weverse” платформоор шууд нэвтрүүлэг хийж, ирэх долоодугаар сараас шинэ цомгийн ажлыг албан ёсоор эхлүүлэхээ мэдэгджээ.

2013 онд байгуулагдсан BTS хамтлаг нь дэлхийн хамгийн амжилттай к-поп хамтлагуудын нэг бөгөөд 2024 он хүртэл 40 сая гаруй бичлэг борлуулсан байна. Тэдний “BE” цомог Billboard 200 чартыг тэргүүлж, онлайн тоглолтоороо 765 мянган үзэгчийг татаж Гиннесийн дээд амжилт тогтоож байв.

BTS хамтлаг “эрийн цээнд хүрч, илүү төлөвшсөн” байдлаар эргэн ирнэ гэж 2022 онд амлаж байсан. Одоо тэд тэр амлалтаа биелүүлж, дэлхийн хөгжмийн тайзанд дахин хүчтэй гарч ирэхэд бэлэн болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх