Нүүр хуудас Урлаг“BTS”-ын Шюга 5 тэрбум воноор аутизмтай хүүхдүүдэд зориулсан төв байгуулна

“BTS”-ын Шюга 5 тэрбум воноор аутизмтай хүүхдүүдэд зориулсан төв байгуулна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн алдарт “BTS” хамтлагийн гишүүн Шюга (жинхэнэ нэрээр Мин Юн Ги) аутизмтай хүүхдүүдийг дэмжих чиглэлээр дахин нэг томоохон санаачилга гаргалаа. Тэрбээр Сөүлийн Северанс эмнэлэгт 5 тэрбум воны (ойролцоогоор 3.6 сая ам.доллар) хандив өргөж, өөрийн нэрээр нэрлэгдэх шинэ эмчилгээний төв байгуулах ажлыг эхлүүлжээ.

Энэ оны есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийх “Мин Юн Ги эмчилгээний төв” нь аутизмтай хүүхдүүдэд сэтгэл зүй, хэл яриа, зан төлөвийн чиглэлээр төрөлжсөн эмчилгээ үзүүлэхээс гадна эмнэлэг, судалгааны байгууллагуудын хамтарсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй.

Шюга олон жилийн турш сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд “BTS” хамтлагийн гишүүн байх хугацаандаа ч сэтгэл гутрал, зан авирын асуудалтай хүүхэд, залууст тусламж үзүүлэх зорилгоор олон төрлийн хандив өргөж байжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрбээр Северанс эмнэлгийн хүүхдийн сэтгэл зүйч Чон Кюн Атай уулзаж, аутизмтай хүүхдүүдэд урт хугацааны анхаарал халамж шаардлагатай байдлыг ойлгож авсан байна. Үүний үр дүнд тэд хамтран “MIND” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн нэр нь “Music, Interaction, Network, Diversity” буюу “Хөгжим, Харилцан нөлөөлөл, Сүлжээ, Олон талт байдал” гэсэн үгсийн товчлолоос бүрддэг.

Хөтөлбөрийн гол зорилго нь дуу хөгжимийг ашиглан аутизмтай хүүхдүүдийн нийгмийн ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино. Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хөгжим тоглох, дуулах, дууны үг бичих зэрэг уран сайхны аргачлалаар дамжуулан өөрийгөө илэрхийлдэг байна.

Шюга 2025 оны гуравдугаар сараас хойш амралтын өдрүүдийг үл харгалзан сайн дурын ажилд тогтмол оролцож, хүүхдүүдтэй биечлэн уулзаж, хөгжмийн боловсролоор дамжуулан тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа юм.

“Мин Юн Ги эмчилгээний төв” нь энэхүү “MIND” хөтөлбөрийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх, аутизмтай хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах цогц төв болж хөгжих зорилготой байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх