Нүүр хуудас Кино“Бүсгүй” уран сайхны кино IPTV, OTT платформууд дээр гарлаа

“Бүсгүй” уран сайхны кино IPTV, OTT платформууд дээр гарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Хурд” хамтлагийн 30 жилийн ойн уран бүтээл одоо бүх платформд

Монголын рок урлагийн домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн хүрээнд “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүтээсэн ижил нэрт уянгын драмын кино-гоо өнгөрсөн нэгдүгээр сард кино театруудаар үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин одоо тус бүтээл бүх IPTV болон OTT үйлчилгээний платформууд дээр үзэх боломжтой болжээ.

Хайр, гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний үнэ цэнэ

“Бүсгүй” кино нь “Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” гэсэн уриатайгаар бүтээсэн уран сайхны бүтээл юм.

Энэхүү кино нь эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, хайр, итгэл, амьдралын сорилт зэрэг сэдвийг уран яруу байдлаар харуулсан бөгөөд үзэгчдээс халуун хүлээж авалт авчээ.

Гол дүрийн уран бүтээлчид

Киноны гол дүрүүдэд:

  • Г.Ариунболор (Ариана)
  • С.Ариунбямба
    тоглож, эмэгтэй хүний сэтгэлийн гүн мэдрэмжийг бодит, уран сайхны өндөр түвшинд илэрхийлсэн байна.

“Бүсгүй” кино нь одоо IPTV болон OTT платформууд дээр хүрч байгаа тул үзэгчид хүссэн цагтаа энэхүү бүтээлийг дахин үзэх боломжтой боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх