Дэлхийн хамгийн нэр хүндтэй бүтээлч салбарын арга хэмжээнүүдийн нэг болох “Cannes Lions 2025” олон улсын наадамд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд албан ёсоор оролцохоор болжээ. Энэхүү арга хэмжээ зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд Франц Улсын Канн хотод зохион байгуулагдана.
Cannes Lions гэж юу вэ?
Cannes Lions нь бүтээлч салбар, медиа, маркетинг, контент бүтээгчдийн хамгийн том уулзалт бөгөөд энэ жил:
- 97 улс
- 12,000+ оролцогч
- 550+ тэргүүлэгч агентлаг
- 350+ дэлхийд нэртэй брэнд
- 700+ сэтгүүлч, нөлөөлөгч-ийг нэгтгэж байна.
Монгол Улсын онцлох оролцоо
Энэ жилийн наадамд Монгол Улс, Саудын Араб, Бразил улстай хамт тусгайлан онцлогдож байгаа нь бүтээлч салбар дахь Монголын байр суурь, ирээдүйтэй хөгжлийн илрэл болж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин энэ талаар:
“Бид энэ жил “Go Mongolia” үндэсний брэндээр дамжуулан Монгол Улсын аялал жуулчлал, соёлын өв, орчин үеийн хөгжил, бүтээлч байдлыг таниулж, дэлхийн маркетингийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, контент бүтээгчдэд Монголын инноваци, сэтгэлгээг танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн онцоллоо.
Юунд анхаарах вэ?
- Монгол Улс Cannes Lions наадмаар брэнд, контент, маркетинг, соёлын чиглэлээр хүчтэй мессеж хүргэх зорилготой.
- “Go Mongolia” санаачилгын хүрээнд аялал жуулчлал ба бүтээлч салбарын хамтын ажиллагаа, гадаад зах зээлд гаргах боломжууд онцлоглох гол чиглэл байх юм.