Нүүр хуудас Кино“Чоно үүр шөнөөр ирдэг” кино Австралиас Оскарт нэр дэвшлээ

“Чоно үүр шөнөөр ирдэг” кино Австралиас Оскарт нэр дэвшлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол, Австрали, Германы хамтын уран бүтээл болох найруулагч Габриел Брадигийн The Wolves Always Come at Night буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлийг Австрали улс 2026 оны Академийн шагналд шилдэг олон улсын кино төрөлд албан ёсоор нэр дэвшүүллээ. Энэ тухайг уран бүтээлчид өнөөдөр олон нийтэд зарлав.

Австралийн сонгон шалгаруулалтад ялсан бүтээл

Жил бүр тус төрөлд улс орон бүр зөвхөн нэг киногоо нэр дэвшүүлэх журамтай. Энэ жил Австралийн сонгон шалгаруулалтад 16 бүтээл өрсөлдсөнөөс “Чоно үүр шөнөөр ирдэг” ялалт байгуулсан нь Монголын кино урлагийн хувьд түүхэн үйл явдал болж байна.

Монголын амьдрал, дэлхийн асуудлыг дэлгэцнээ

Кино нь монгол хүний бодит амьдрал, тал нутгийн ахуйг харуулснаараа онцлог. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Давгасүрэнгийн Даваасүрэн, эхнэр Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлдэг. Нутгаасаа нүүхээс аргагүй болсон тэдний замнал, замдаа учирсан алдагдал, олз нь зөвхөн нэг гэр бүлийн бус, дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг илэрхийлжээ.

Олон улсын хамтын бүтээл

Энэхүү кинонд Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Их Британи, Колумбын кино бүтээгчидтэй мөр зэрэгцэн ажилласан нь дэлхийн тавцанд монголын түүхийг хүргэх шинэ боломжийг нээсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх