Нүүр хуудас Фешн ба стильCrocs Pennywise шаахай: Айдсын ертөнцөөс ирсэн шинэ загвар

Crocs Pennywise шаахай: Айдсын ертөнцөөс ирсэн шинэ загвар

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Crocs дахин нэгэн өвөрмөц загвараар сошиалын сэдэв болж байна. Энэ удаа брэнд Stephen King-ийн алдарт “It” зохиол болон түүний кино хувилбарын аймшгийн алиалагч Pennywise-оос сэдэвлэсэн Halloween-д зориулсан тусгай загварын шаахайгаа танилцууллаа.

Шинэ загварын онцлог нь Pennywise-ийн улаан үстэй дүр төрхийг санагдуулам хийсвэр оруулга бөгөөд энэ нь энгийн Crocs-оос огт өөр, өвөрмөц харагдуулж байна. Мөн алиалагчийн аймшгийн уур амьсгалыг илтгэх нарийн чимэглэлтэйгээр Halloween-ийн хувцаслалт, уур амьсгалд төгс нийцэхээр бүтээжээ.

Crocs сүүлийн жилүүдэд поп соёлын элементүүдийг шингээсэн хамтын ажиллагаа, өвөрмөц загваруудаараа хэрэглэгчдийг гайхшруулсаар байгаа бөгөөд энэ Pennywise загвар нь брэндийн бүтээлч чанарыг дахин батлан харуулж байна.

Энэхүү шаахай 9-р сарын 23-наас худалдаанд гарч, үнэ нь 80 ам.доллароор тогтоогдсон. Halloween-ийн үдэшлэгт гайхшруулж, анхаарлын төвд орохыг хүсвэл энэ загвар таны хувьд төгс сонголт байж мэднэ.

2025 09 22 17.07.24
2025 09 22 17.07.29

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх