Урлагийн ертөнцөөс олон жил завсарласны дараа алдарт Crush Bash хамтлаг дахин үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Тэд энэ оны 9-р сарын 6-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болох Дуучин П.Баярцэнгэлийн “ХАЙР ЭЗЭНТЭЙ” нэртэй томоохон тоглолтод оролцохоор төлөвлөсөн байна.
2010-аад оны үед өөрийн өвөрмөц хэв маяг, клип бүрдээ бүжгийн элемент оруулж, дуу хөгжим болон тайзны үзүүлбэрийг төгс хослуулснаараа үеийн хамтлагуудаас ялгарч байсан Crush Bash урлагийн тайзнаа дахин гарахаар шийджээ.
Тоглолтод тусгай зочин уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ч онцгой байна. Үүнд:
- Дуучид: Наагий, Хишигдалай, Наки, Амархүү, Агиймаа, Улаанцэцэг, Дашням, Гантулга, O.Z, Ratabuzz, Macho, Ану
- Хамтлагууд: Мааз, Мотив, Дурсамж, The Wasabies
Эдгээр уран бүтээлчид тайзан дээр ая дуугаа өргөж, үзэгчдэд мартагдашгүй үдэш бэлэглэх юм.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэл:
- Холбогдох утас: 7266-8564
- Тасалбар авах: https://boxoffice.mn/event/hair-ezentei