Нүүр хуудас Боловсрол“Цахиур эрдэнэ” хэмээх хосгүй үнэт шүтээнийг Их Дүйчэн өдөр залж байна

“Цахиур эрдэнэ” хэмээх хосгүй үнэт шүтээнийг Их Дүйчэн өдөр залж байна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2025 оны зургаадугаар сарын 11-нд буюу Бурхан багшийн Их Дүйчэн өдөр тохиож буй энэ өдөр Богд Хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт шүтээн “Цахиур эрдэнэ” буюу Бурхан багшийн ринсрэлийг олон нийтэд залж, үзэсгэлэнд дэлгэж байна.

Түүхэн эх сурвалжийн мэдээгээр XVI зуунд Бурханы шашин Монголд гурав дахь удаагаа дэлгэрэх үест Цаст Төвөдөөс Монголын бурханы шашны төв Эрдэнэ Зуу хийдэд “Бурхан багшийн ринсрэл” хэмээх нандин шүтээнийг авчирч залаж байсан түүхтэй. Тухайн үеэс хойш энэхүү үнэт ринсрэл нь монголчуудын сүсэг бишрэлийн гол билэг тэмдэг, шашин соёлын үнэт өв болон хадгалагдсаар ирсэн билээ.

Богд Хааны ордон музей жил бүр энэ өдөр “Цахиур эрдэнэ”-г олон нийтэд дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл нь адистидын хүчээрээ шашны мандал бадралыг тэтгэх, улс орон, ард иргэдийн амар амгалан, энх тайвныг авчрах, байгалийн гамшиг, ган зуд зэрэг аюулыг амирлуулах хэмээдэг нь олон зуун жилийн туршид итгэл бишрэлийн гол эх булаг болсоор иржээ.

Ринсрэлийг залж, мөргөсний ач тусыг товч дурдвал:

  • Бурхан багштай бодитоор учирч, гүн гүнзгий барилдлага тогтоосон мэт нандин буяны шалтгаан бүрдэнэ
  • Адистидынх нь нөлөөгөөр энэ болон ирэх төрөлдөө хэмжээлшгүй буян хураах боломжтой
  • Асрал, нигүүлсэл, бодь сэтгэл арвижин төлжиж,
  • Сэтгэлийн амар амгалан гэгээрэлд хүрэхийн шалтгаан нөхцөл бүрдэнэ гэж үздэг.

“Цахиур эрдэнэ” хэмээх энэхүү хосгүй шүтээн зөвхөн шашны үнэт өв төдийгүй монголчуудын сэтгэлийн итгэл, соёлын дархлааны нэгэн чухал илэрхийлэл болж байгаа юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.