Нүүр хуудас Үйл явдал ба зар“Цэнгэлдэх” тоглолт: Зуны хамгийн халуухан амьд хөгжмийн шоу ирлээ

“Цэнгэлдэх” тоглолт: Зуны хамгийн халуухан амьд хөгжмийн шоу ирлээ

нийтлэгч afoot1428
2 комментария

Энэ зун Монголын хөгжмийн түүхэнд мартагдашгүй мөч тохиох гэж байна. Анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын амьд хөгжмийн үе үеийн төлөөлөл болсон нэрт хамтлагууд нэгэн тайзан дээр нэгдэж, хамтарсан тоглолт хийх гэж байна. “Цэнгэлдэх” нэртэй энэхүү тоглолт нь зөвхөн нэгэн үдэш биш, харин зуу зуун дурсамжийн эхлэл болохоор төлөвлөгдөж байна.

Тоглолтод “Night train”, “The Lemons”, “A-Sound”, “Mxrningstar” зэрэг Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлагууд оролцох бөгөөд үзэгчдэд эрч хүч, нулимс, догдлол, дуу хугалах сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг мэдрүүлэх юм.

Тус тоглолтыг “Moni” апп болон Portal.mn хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс “Энэ бол зүгээр нэг тоглолт биш. Энэ бол хамгийн том, хамгийн өндөр, хамгийн нарийн хийцлэлтэй тайз, шинэлэг тайзны үзүүлбэрүүд, хөгжимд хайртай бүхний цугларах цэг, хоолойгоо сөөтөл дуулж, хөлөө чилтэл бүжиглэх газар чинь байх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Цэнгэлдэх” тоглолт зургаадугаар сарын 13-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн үдшийг гал халуун, цог золбоотой өнгөрүүлэх боломжийг хөгжмийн хорхойтнуудын өмнө нээж байна.

You may also like

2 комментария

Кутлук 3 июня, 2025 - 14:33

Энэ зун заавал очих ёстой шоу байна шүү

Хариулах
Начин 3 июня, 2025 - 15:15

Найзуудтайгаа хамт очоод жинхэнэ хөгжилдөх үдэш болох нь дээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх