Нүүр хуудас УрлагД.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

2025 оны 8-р сарын 4 – Урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй амжилттай уран бүтээл туурвиж, шинэ босго, стандарт тогтоосоор ирсэн Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн анхлагч, “В” продакшны үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд тун удахгүй “Best of Bold” хэмээх бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна.

“Камертон” хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаараа залуусын хайртай уран бүтээлч болсон Д.Болд сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “В” продакшн болон “Voice of Mongolia” шоуг амжилттай явуулж, Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн дуу бичлэгийн “440Hz records” студийг үүсгэн байгуулсан.

Өнгөрсөн зургаадугаар сард “Камертон” хамтлагийнхаа 30 жилийн ойн баярыг “Socialpay park”-т тэмдэглэж байсан тэрбээр одоо “Best of Bold” аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Энэ тоглолт нь Америкийн Нэгдсэн Улсад суугаа бүх Монголчууддаа зориулан бэлтгэгдсэн бөгөөд 8-р сарын 8-нд Сиэтл хотоос эхлэх бөгөөд АНУ-ын найман том хотод тоглох товтой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Угэдэй 4 августа, 2025 - 17:42

Best of Bold гэдэг нэр нь л аль хэдийн сэтгэл догдлуулаад байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх