Нүүр хуудас Фешн ба стильDeath Metal дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагч боллоо

Death Metal дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагч боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Death metal хөгжмийн ертөнцөөс загварын тайз руу хамгийн зоригтой, өвөрмөц шилжилт хийсэн дуучин Игнасиа Фернандес “Miss World Chile 2025” тэмцээний ялагчаар тодорч, олон нийтийн анхаарлыг татлаа.

“Үхлийн метал”-аас гоо үзэсгэлэнгийн тайз руу

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон финалын шатанд Фернандес өөрийн хамтлаг “Decessus”-ийн дуугаар оролцож, “death metal” урсгалыг гоо сайхны уралдаантай холбосон анхны оролцогч боллоо. Үзэгчид түүнийг уухайлан угтаж, цахим орчинд түүний тоглолт богино хугацаанд шуугиан тарьжээ.

“Миний дуу бол миний сүнсний нэг хэсэг”

Ялагч болсны дараа Фернандес өөрийн сошиал хуудсанд:

“Би дэндүү их жаргалтай байна. Энэ гайхалтай сорилтыг бүх зүрх сэтгэл, эрч хүчээрээ хүлээн авч байна. Улсаа хамгийн сайнаар төлөөлөхийн тулд бүх хүчээ дайчилна. Миний дуу бол миний сүнсний нэг хэсэг — урам зориг, хүсэл мөрөөдлийн минь илэрхийлэл юм. Урагшаа, Чили!” хэмээн бичжээ.

Хүнд рокоос хатан титэм рүү

2020 онд үүсгэн байгуулагдсан Decessus хамтлаг нь Фернандесийн вокал, бөмбөрчин Марти́н Феникс, бассист Хайме Пепе нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд Финланд, Герман зэрэг улсад болсон фестивалиудад оролцож, Insomnium, Jinjer, Epica зэрэг дэлхийд нэр хүндтэй хамтлагуудтай нэг тайзнаа тоглож байжээ.

Фернандес Las Últimas Noticias сонинд өгсөн ярилцлагадаа:

“Хүмүүс намайг шоолох, мийм болгох вий гэж бодсон. Гэхдээ би айдасгүйгээр өөрийнхөөрөө байж, дуугаа дуулсан. Энэ бол миний ажил, миний амьдрал,” гэж хэлжээ.

Тэрээр хоёр жил гаруй хугацаанд “death metal” урсгалыг судалж, тусгай вокал бэлтгэл хийж ирсэн бөгөөд өдөр бүр хоолойгоо халааж, тоглолтын өмнө 15–30 минут дасгал хийдэг гэдгээ онцолсон байна.

Дэлхийн тайз руу алхах дараагийн алхам

Одоо Игнасиа Фернандес Чили улсаа төлөөлөн “Miss World” болон “Miss Universe” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ эхлүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх