Нүүр хуудас Үйл явдал ба зар“Дээлтэй Монгол-2025” наадам маргааш Д.Сүхбаатарын талбайд болно

“Дээлтэй Монгол-2025” наадам маргааш Д.Сүхбаатарын талбайд болно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Дээлтэй Монгол” үндэсний наадам энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд 2025 оны долоодугаар сарын 8-ны өдөр 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болохоор товлогджээ.

Шагналт номинациуд:

Наадмын хүрээнд дараах шилдгүүдийг шалгаруулна:

  • Шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн өвөрмөц үндэсний хувцастай гадаадын оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд

Үндэсний үзүүлбэр, худалдаа, тоглолт:

Наадмын үеэр иргэд дараах арга хэмжээнд оролцох боломжтой:

  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • Үндэсний тоглоом, наадгай
  • Дээл, үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Хүүхэд, залууст зориулсан орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт

Замын хөдөлгөөний зохицуулалт:

Наадмыг аюулгүй, зохион байгуулалттай зохион байгуулах үүднээс замын хөдөлгөөнийг түр хязгаарлана:

  • 2025.07.08-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд
  • Төв талбайн зүүн тал, Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах зам автомашины хөдөлгөөнд түр хугацаанд хаагдана.

Энэхүү зохицуулалт нь наадмыг аюулгүй зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготойг холбогдох албаныхан мэдээлжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.