Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесДэлхийн хамгийн алдартай одой жүжигчин – Питер Динклэйж

Дэлхийн хамгийн алдартай одой жүжигчин – Питер Динклэйж

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Питер Хэйден Динклэйж бол орчин үеийн дэлхийн хамгийн алдартай одой хүн бөгөөд авьяас чадвар, тууштай хөдөлмөрөөрөө олон сая хүний зүрх сэтгэлд хүрч чадсан жүжигчин юм. Биеийн өндөр нь ердөө 135 см ч бай, Питер хэзээ ч өөрийн мөрөөдлөөс ухарч байгаагүй. Харин ч энэ онцлогийг давуу тал болгон хувиргаж, уран бүтээлийн оргилд хүрсэн билээ.

Тэрээр HBO телевизийн алдарт “Хаадын тоглоом” цувралд Тирион Ланнистерын дүрийг бүтээж, “Эмми” болон “Алтан бөмбөрцөг” зэрэг нэр хүндтэй шагналуудын эзэн болсон. Хүмүүсийн итгэл алдрахааргүй энэхүү дүр нь Питерийн авьяас, гүн ухаан, тоглолтын чадварыг дэлхий дахинд таниулсан юм.

Түүний хувийн амьдрал ч олон хүний хүндэтгэл, бахархлыг төрүүлдэг. Питер 2005 онд найруулагч Эрика Шмидттэй гэр бүл болж, хоёр хүүхдийн эцэг болсон. Цагаан хоолтон тэрээр энгийн амьдралыг илүүд үздэг бөгөөд гэр бүл, ажил мэргэжлийн тэнцвэрийг сайтар хадгалж чаддаг гэдгээрээ танигдсан.

Питер Динклэйж амьдралынхаа туршид олон сорилт, саадыг даван туулсан ч хэзээ ч хойш ухарч, өөрийгөө голж байгаагүй. Тэр “Би азтай” гэх үгэнд дургүй, учир нь энэ нь миний уйгагүй хөдөлмөрийг үгүйсгэдэг гэж үздэг. Жижигхэн биетэй гээд боломжуудаас татгалзах бус, өөрийн замаар тууштай урагшлахыг илүүд үздэг. Бага байхад “тарваган хүн” хэмээн хочлох үед их гомддог байсан ч нас нэмэхийн хэрээр хошигнолыг хүч болгож чаддаг болсон гэдгээ ч ярьдаг.

Түүний хувьд амьдрал гэдэг бол эрсдэл, тэмцэл, мөрөөдөл, зоригийг хослуулсан урт аялал. Хошин шогийн мэдрэмжтэй байх нь өөрт нь итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн анхаарлыг ч татдаг хэмээн инээдээр хариулдаг.

Питерийн хувьд уран бүтээл бол зөвхөн нэр алдрын тухай бус, дотоод хүнтэйгээ ярилцаж, үзэгчдэд үнэнийг хүргэх ухаан юм. Тэр өөрийгөө хэзээ ч “төгс” гэж үздэггүй, бусдад зааж сургах эрхтэй гэх ойлголтыг ч үгүйсгэдэг. “Би одоо ч зарим үед хүнд хэцүү үеийг туулж байна. Би бол зүгээр л өөрийн ажлаа хийж яваа нэгэн жүжигчин” хэмээх түүний энгийн үг олон хүнд урам зориг өгдөг.

You may also like

Сэтгэгдэл үлдээх