Нүүр хуудас БоловсролДэлхийн I дайны үеийн лонхтой захидал Австралийн эрэг дээрээс олджээ

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал Австралийн эрэг дээрээс олджээ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

100 жилийн настай далайн нууц ил боллоо

Австралийн баруун өмнөд хэсгийн Уортон эрэг дээр Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ. Тус захидлыг 1916 онд фронт руу хөдөлж байсан хоёр австрали цэрэг бичиж, далайд хаясан байсан бөгөөд 100 гаруй жилийн дараа эрэг дээр хөвөн ирсэн байна.

Оршин суугч Деб Броун гэр бүлийн хамт далайн эрэг цэвэрлэж байхдаа уг лонхыг олж, нээж үзэхэд захидал бага зэрэг норсон ч унших боломжтой байжээ.

Захидал бичсэн хоёр цэргийн түүх

Захидлыг Малколм Невилл болон Уильям Харли нэртэй хоёр цэрэг бичсэн байсан бөгөөд Невилл ээждээ хандан “Бид Ларри шиг л жаргалтай байна. Эндхийн хоол үнэхээр амттай байна” гэж бичсэн байв. Гэвч тэрбээр уг захидлыг бичсэнээс хэдхэн сарын дараа, 28 насандаа тулалдаанд амь үрэгджээ. Харин түүний нөхөр Уильям Харли дайнаас амьд мэнд буцаж ирсэн байна.

Үр хойчид нь хүрсэн захидал

Захидлыг олсон Деб Броун тэдний үр удамтай холбогдож, үнэ цэнтэй дурсгалыг хүлээлгэн өгчээ. Невиллийн гэр бүл олдсон тухайд гүнээ талархаж, Харлигийн ач охин “Өвөөтэйгөө дахин уулзсан юм шиг мэдрэмж төрсөн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар лонх эхэндээ хэдэн долоо хоног далайд хөвж байгаад эрэгт хүрч, элсэнд 100 гаруй жил булагдан хадгалагдсан байх магадлалтай гэжээ.

zahidal 1

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Джиджек 30 октября, 2025 - 17:38

Хөөх, үнэхээр сонирхолтой түүх байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх