Нүүр хуудас Уран сайханДэлхийн II дайны үеэр хулгайд алдагдсан Страдиваригийн ховор хийл Японоос олджээ

Дэлхийн II дайны үеэр хулгайд алдагдсан Страдиваригийн ховор хийл Японоос олджээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Италийн алдарт хөгжмийн зэмсэг урлаач Антонио Страдиваригийн бүтээсэн хосгүй хийл Япон улсын нийслэл Токио хотоос олдсон тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэхүү хийл нь дэлхийн II дайны үеэр алдагдсан бөгөөд урлаг, соёлын салбарын мэргэжилтнүүдийн хувьд түүхэн ач холбогдол бүхий олдворд тооцогдож байна.

“Мендельсон” хэмээн нэрлэгддэг уг хийлийг 1709 онд Страдивари урлаж, тухайн үедээ Мендельсон-Бонкегийн гэр бүлд хадгалуулахаар өгсөн ч, дайны хүнд жилүүдийн үед хулгайд алдагдсан юм. Мендельсоны гэр бүлийнхэн олон арван жилийн турш энэхүү хийлийг эрэн хайсан ч үр дүнд хүрч чадаагүй байжээ.

Соёлын түүх судлаач Карла Чапро энэхүү хийлийн гарал үүслийг шинжлэх ухаанч арга барилаар нотолжээ. Тэрээр 2018 онд Японд зохион байгуулагдсан Страдиваригийн хөгжмийн зэмсгийн үзэсгэлэнгийн үеэр авсан гэрэл зургуудыг анхны эх хувийн зургуудтай харьцуулж, модны бүтэц, өнгө, хийц зэргээр нь судалсны үндсэн дээр уг хийлийг “Мендельсон” мөн болохыг тогтоосон байна.

Уг хийл 2000 онд Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 1.5 сая ам.доллараар зарагдсан бөгөөд тухайн үед эзэмшигч нь хийлийн түүхийн талаар мэдээгүй байсан байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

2021 оны тооцоогоор Антонио Страдиваригийн урласан нийт 650 орчим хөгжмийн зэмсэг үлдсэнээс 450 орчим нь хийл хөгжим аж. Тэдгээрийн олонх нь музей, хувийн цуглуулгад хадгалагдаж, зарим нь дэлхийн алдарт хөгжимчдийн тоглолтод ашиглагдсаар байгаа билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх