Нүүр хуудас Фешн ба стиль “Дэлхийн мисс 2025” тэмцээний урьдчилсан шалгаруулалт албан ёсоор эхэллээ

“Дэлхийн мисс 2025” тэмцээний урьдчилсан шалгаруулалт албан ёсоор эхэллээ

нийтлэгч afoot1428
2 сэтгэгдэлүүд

72 дахь удаагийн “Miss World” буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах нэр хүндтэй тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт Энэтхэг улсын Телегана хотод эхэллээ. Энэхүү тэмцээнд 110 орны миссүүд оролцож байгаа бөгөөд тэд тус хотноо тусгай хөтөлбөрийн дагуу тэмцээний бэлтгэл, шалгуур үзүүлэлтүүдэд хамрагдаж эхлээд байна.

Шалгаруулалтын эхний үе шат болох спортын төрөлд шилдэг оролцогчдыг энэ сарын 17-нд зарлах бөгөөд уг төрөлд ялалт байгуулсан гоо бүсгүй финалын шатанд шууд шалгарах эрхийг авах юм. Түүнчлэн ирэх долоо хоногт “Miss World Top Model” ангилалын шалгаруулалт зохион байгуулагдаж, шилдэг таван гоо бүсгүйг тодруулна. Урьдчилсан шатны бусад шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр өндөр оноо авсан оролцогчид 2025 оны тавдугаар сарын 31-нд болох финалын шатанд оролцох эрхтэй болох юм.

Монгол Улсаас энэ удаагийн тэмцээнд үндэсний ялагч Б.Эрдэнэсувд оролцож байгаа бөгөөд тэрбээр өчигдрөөс эхлэн тэмцээний хүрээнд зохион байгуулагдаж буй тусгай арга хэмжээнүүдэд оролцож эхэлжээ. Тэрээр Энэтхэгийн орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, “Miss World Festival”-ийн хүрээнд өөрийн ур чадвар, гоо зүй, бэлтгэлээ танилцуулсан байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсаас “Miss World” тэмцээнд оролцсон хамгийн өндөр амжилтыг мисс А.Баярцэцэг 2016 онд үзүүлж, ТОП 11-т шалгарч байжээ. Энэ амжилт нь өнөөг хүртэл тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон миссүүдийн дундах хамгийн дээд амжилтад тооцогдож байна.

You may also like

2 сэтгэгдэлүүд

Джумадук 5 сар 13, 2025 - 12:20 pm

Өө, аль хэдийн эхэлсэн! Энэ удаад Монгол Улсыг хэн төлөөлөх бол гэж бодож байна. Нийт оролцогчиддоо амжилт хүсье!

Хариулах
Алтан 5 сар 13, 2025 - 1:18 pm

Шигшээ тоглолтод эх орныхоо нэр хүндтэй төлөөлөл гарч, сайн үр дүн гарна гэдэгт итгэж байна!

Хариулах

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.