Нүүр хуудас Фешн ба стиль “Дэлхийн Мисс”-т оролцох Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо

“Дэлхийн Мисс”-т оролцох Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Miss World” тэмцээний 72 дахь удаагийн уралдаан Энэтхэгийн Теленгана хотод зохион байгуулагдахаар болж, энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Б.Эрдэнэсувд шалгарсан байна.

Б.Эрдэнэсувдийн замнал

Монголын “Үндэсний ялагч” болох Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул юм. Тэрбээр 2023 онд “Монголын сайхан бүсгүй” уралдаанд “Шүр эрдэнэ” шагналыг хүртсэн бөгөөд тэр жилдээ “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч тодруулах тэмцээнд дэд байрт шалгарсан амжилттай оролцсон.

Гавьяат гэр бүлээс гаралтай

Б.Эрдэнэсувд нь Монголын алдарт бөх Н.Жамъян агсны удмын охин бөгөөд түүний аав нь улсын харцага Г.Батбаяр, авга ах нь дарxан аварга Г.Өсөxбаяр юм. Тэрбээр спорт, урлагийн хүчтэй уламжлалтай гэр бүлд төрж, Монголын нэрийг дэлхийд гаргах зорилгоор “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцохоор Энэтхэгийг зорьж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.