Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесДеми Ловато мөрөөдлийн хуримаа хийж, хайрттайгаа амьдралын шинэ хуудсыг нээлээ

Деми Ловато мөрөөдлийн хуримаа хийж, хайрттайгаа амьдралын шинэ хуудсыг нээлээ

нийтлэгч afoot1428
1 comment

Америкийн алдарт дуучин, жүжигчин Деми Ловато өөрийн мөрөөдлийн хуримыг хийж, хайртай залуугаа албан ёсоор амьдралын ханиараа сонголоо. Түүний нөхөр нь дуучин, ая зохиогч Жордан «Жутс» Лютес бөгөөд тэд 2022 оны нэгдүгээр сард Holy Fvck цомгийн ажлын үеэр анх танилцсан юм.

Хосууд хоёр жилийн турш болзож, 2023 оны арванхоёрдугаар сард Жордан түүнд албан ёсоор гэрлэх санал тавьжээ. Тэдний хурим 2025 оны тавдугаар сарын 25-ны ням гарагт АНУ-ын Калифорни мужид болж, хосуудын гэр бүл, дотнын найз нөхөд болон тэжээвэр гурван нохой нь ч энэ онцгой мөчид оролцсон байна.

Сүйт бүсгүй хуримын өдөрөө Вивьен Вествудын зохион бүтээсэн, зузаан торгон даавуугаар хийсэн, корсет хэлбэрийн энгэртэй, сувдан цагаан өнгийн даашинзаар гоёж, гялалзсан төрх бүрдүүлжээ. Тэрээр «Vogue» сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:
«Би Вивьен Вествудын шүтэн бишрэгч, энэ даашинз надад онцгой мэдрэмж төрүүлж байгаа цорын ганц бүтээл,» хэмээн онцолсон юм.

Харин сүйт залуу Жордан сүйт бүсгүйн сүйн бөгжийг “Material Good” компанийн Тереза Паникотой хамтран бүтээлгэсэн бөгөөд бөгж нь лийр хэлбэрийн алмаазаар чимэглэгдсэн тансаг дизайнтай байв.

Мөн Деми Ловато хуримын өмнөх өдрүүдэд найз нөхдийн хамт Лас Вегаст ганц бие бүсгүй байх үеэ баяр хөөртэй үдсэн байна.

You may also like

1 comment

Наманагца 26 мая, 2025 - 13:06

Маш их сэтгэл хөдөлгөм! Хамтдаа урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе

Хариулах

Сэтгэгдэл үлдээх