Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесДимаш Кудайберген Киргизийн Ардын Жүжигчин цол хүртлээ: Гайхалтай амжилт!

Димаш Кудайберген Киргизийн Ардын Жүжигчин цол хүртлээ: Гайхалтай амжилт!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны 7-р сарын 22-нд Киргизийн Иссык-Куль нуурын эрэг дээр олон улсын хөгжмийн “Мейкин Азия” наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү наадамд оролцсон Казахстаны алдарт дуучин Димаш Кудайберген Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын зарлигаар “Киргизийн Ардын Жүжигчин” хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Наадмын тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров нар хүрэлцэн ирж, сонирхсон байна. time.kz

Димаш Кудайбергенд уг цолын тэмдэг, батламжийг Киргизийн Төрийн нарийн бичгийн дарга Марат Иманкулов гардуулан өгчээ.

Наадмын Гран При шагналыг Румыний дуучин Мария-Диана Стинчуляша хүртсэн бол “Мейкин Азия” наадам 2013 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх