Нүүр хуудас УрлагDj Koo эхнэр Барби Сюгийн булшин дээр өдөр бүр ирж гашуудаж байна

Dj Koo эхнэр Барби Сюгийн булшин дээр өдөр бүр ирж гашуудаж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Санзай” хэмээх нэрээр монголчуудын дунд танигдсан Тайваний алдарт жүжигчин, дуучин Барби Сю энэ оны хоёрдугаар сарын 2-нд, 48 насандаа Японд амарч явахдаа ханиад нь хүндрэн таалал төгссөн. Хайртай эхнэрийнхээ үхэлд гүнээ гашуудаж буй түүний нөхөр, Өмнөд Солонгосын дуучин Dj Koo өнөө ч түүнийг мартаж чадахгүй байгаа ажээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрээр Тайванийн Цзиньбаошань цэцэрлэг дэх оршуулгын газарт байрлах Барбигийн булшинд өдөр бүр ирдэг байна. Хүчтэй аадар борооны үед ч тэр эхнэрийнхээ хөшөөг зорин ирдэг бөгөөд заримдаа булшны дэргэд суун ном уншдаг, заримдаа удаан хугацаагаар хөшөөг ширтэн суусаар байдаг аж.

Сэтгэлийн гүн хямралаас болоод Dj Koo ойрын хугацаанд 20 орчим кг хасч, хоолны дуршил нь буурсан тухай мэдээлжээ. Түүний эхнэрийн булшны хөшөөн дээр англиар “Remember forever”, харин доод хэсэгт солонгосоор “영원히 기억할게 – 준준” буюу “Үүрд санана – Жүнжүн” гэсэн үгс бичигдсэн байдаг. Dj Koo эхнэрийнхээ дэргэд үргэлж хамт байхын тулд оршуулгын газрын ойролцоо байшин худалдан авсан гэж Тайванийн хэвлэлд онцолжээ.

Барби Сю болон Dj Koo хоёрын хайр дурлалын түүх тун сэтгэл хөдөлгөм. Тэд 1998 онд богино хугацаанд үерхээд, ажил мэргэжлийн шалтгаанаар тус тусын замыг хөөжээ. 20 жилийн дараа буюу 2021 онд Барби Сю Хятадын бизнесмэн Ван Сяофэйтэй салсны дараа Dj Koo түүнтэй дахин холбоо тогтоож, хайрын харилцаагаа сэргээсэн байна. Тэд 2022 онд албан ёсоор гэр бүл болсон ч энэ аз жаргалтай цаг хугацаа тун богинохон үргэлжилсэн юм.

article 8ea10bb5 d8ae 4ea8 88d2 a4ce4f325fc9

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх