Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесDoechii анх удаа аялан тоглолт хийнэ — “Live From the Swamp” тун удахгүй эхэлнэ

Doechii анх удаа аялан тоглолт хийнэ — “Live From the Swamp” тун удахгүй эхэлнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Залуу үеийн өвөрмөц дуу хоолой болсон дуучин, рэппер Doechii өөрийн анхны томоохон аялан тоглолтоо хийх болсноо зарлалаа. “Live From the Swamp” нэртэй энэ аялан тоглолт 2025 оны аравдугаар сараас эхэлж, Хойд Америкийн 12 том хотод зохион байгуулагдана.

Тэрбээр аялан тоглолтын товыг алдарт “Lollapalooza 2025” хөгжмийн наадам дээр зарласан бөгөөд Чикаго, Торонто, Бостон, Сан Франциско зэрэг соёлын гол төвүүдээр аялах хуваарьтай байна. Салбарын шинжээчид түүнийг Gen Z үеийн хамгийн эрэлхэг, бүтээлч уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлж байгаа бөгөөд энэхүү тоглолт нь түүний ур чадвар, тайзны энергийг харуулах чухал сорилт болох нь дамжиггүй.

“Live From the Swamp” аялан тоглолтын тасалбарын албан ёсны худалдаа наймдугаар сарын 11-нд эхэлнэ, харин урьдчилсан захиалга өнөөдрөөс, 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр эхлээд байна.

Хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч ирж буй Doechii-гийн анхны бие даасан аялан тоглолт нь фэнүүд болон хөгжмийн сонирхогчдын дунд аль хэдийнээ хүлээлт үүсгээд байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх