Нүүр хуудас Фешн ба стильДотуур хувцсаар сэдэвлэсэн үсний даруулга Японд худалдаанд гарлаа

Дотуур хувцсаар сэдэвлэсэн үсний даруулга Японд худалдаанд гарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Японы “JennyFax” загварын брэнд шинэ бүтээлээрээ олон нийтийн анхаарлыг дахин татлаа. Тус брэнд энэ удаад эмэгтэйчүүдийн дотуур хувцаснаас сэдэвлэсэн өвөрмөц хэлбэрийн үсний даруулга гаргаж, зах зээлд нэвтрүүлсэн байна.

“Panty ribbon bow” нэртэй уг загвар нь хар, ягаан, цэнхэр гэсэн гурван өнгийн сонголттой үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үнэ нь 17,600 иен буюу ойролцоогоор 119 ам.доллар юм.

Брэндийн үүсгэн байгуулагч Жен-Фанг нь уламжлалт загварын хэв маягийг эвдсэн шинэлэг, уран бүтээлч шийдлээрээ алдартай. Түүний шинэ бүтээл болох энэхүү даруулга ч мөн брэндийн өвөрмөц өнгө аяс, танигдсан хэв маягтай бүрэн нийцэж байна.

panty bow clip3

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх