Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесДуа Липа сүй тавьснаа зарлаж, хайр дурлалын гайхамшигт шинэ хуудсаа эхлүүллээ!

Дуа Липа сүй тавьснаа зарлаж, хайр дурлалын гайхамшигт шинэ хуудсаа эхлүүллээ!

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Британийн алдарт поп дуучин Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй сүй тавьсан талаараа албан ёсоор мэдэгдлээ. Энэ мэдээ нь шүтэн бишрэгчдийнх нь дунд баяр хөөр, догдлолыг зэрэг төрүүлж байна.

29 настай Дуа Липа болон 35 настай Каллум Тернер нар Лондон хотод хамт амьдарч байгаа бөгөөд тэдний харилцаа бараг жил хагасын хугацаанд үргэлжилж буй. Сүй тавьсан талаарх цуурхал өнгөрсөн Зул сарын баярын үеэр Дуа Липа хуруундаа бөгж зүүснийг гэрэл зурагт бууснаар анх дэгдэж байсан бол энэ удаад тэр өөрийн амнаас баталгаажуулжээ.

“Тиймээ, бид сүй тавьсан. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Хамтдаа өтөлж, хамтдаа амьдарч, үүрдийн сайн найзууд байхаар шийдсэн нь үнэхээр онцгой мэдрэмж байлаа” хэмээн Липа өчигдөр Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Каллум Тернер нь “Fantastic Beasts” болон “Masters of the Air” зэрэг алдартай кинонд тоглосноороо үзэгчдийн танил болсон бөгөөд BBC One сувгийн “The Capture” цувралаар Британийн кино урлагийн дээд шагнал болох BAFTA-д нэр дэвшиж байсан туршлагатай чадварлаг жүжигчин юм.

Хосууд хуримын товоо хараахан зарлаагүй байгаа ч энэ оны арванхоёрдугаар сард Мексикт өндөрлөх Дуа Липагийн аялан тоглолтын дараа тодорхой болгохоор төлөвлөжээ. Нөгөө талаас Тернер ч мөн завгүй уран бүтээлд оролцож байгаа бөгөөд тэрбээр алдарт зохиолч Уильям Гибсоны “Neuromancer” романаар бүтээгдэж буй Apple TV-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт цувралд гол дүр бүтээхээр ажиллаж байна.

“Бид одоогоор цаг хугацааг тун их аз жаргалтай өнгөрөөж байна. Би өмнө нь хэзээ ч хуримын тухай, өөрийгөө ямар сүйт бүсгүй болох талаар бодож байгаагүй. Бүх зүйл “Өө, би юу өмсөх билээ?” гэж байгаа юм шиг гэнэтийн боллоо” хэмээн Дуа Липа ярьжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх