Нүүр хуудас Үйл явдал ба зар“Duo Tenor” төслийн дуучид Димаш, “Ay-Yola” нартай дэлхийн тайзнаа дуулна

“Duo Tenor” төслийн дуучид Димаш, “Ay-Yola” нартай дэлхийн тайзнаа дуулна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын уран бүтээлчид олон улсын тайзнаа хөл тавих нэгэн чухал үйл явдал болох гэж байна. Нийслэлийн “Улаанбаатар” театрын дуучин А.Наранбаатар, А.Отгонболд нарын бүрэлдэхүүнтэй “Duo Tenor” төсөл энэ сарын 20-22-нд Киргиз Улсад зохион байгуулагдах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд оролцохоор болжээ.

Наадам Иссык-Куль нуурын эрэгт орших Чолпон-Ата хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах бөгөөд олон улсын хэмжээний нэр хүндтэй уран бүтээлчид оролцохоор бэлтгэл хангаж байна. Тухайлбал, дэлхийд танигдсан Казахстаны алдарт дуучин Димаш Кудайберген, Киргизийн нэрт “Ay-Yola” хамтлаг, Арменийн дуучин Sevak зэрэг шилдэг уран бүтээлчид тус наадамд дуу хоолойгоо өргөх юм.

Монгол уран бүтээлчид ийнхүү Азийн хөгжмийн урлагийн нэр хүндтэй тайзнаа оролцож, дэлхийн хэмжээний одуудтай нэг тайзнаа дуулах болсонд олон нийт өндөр хүлээлттэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх