Нүүр хуудас УрлагДуучин А.Ууганзаяа “Хөг-Жим” дуугаа цацлаа

Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим” дуугаа цацлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дуучин А.Ууганзаяа шинэхэн уран бүтээл болох “Хөг-Жим” дуугаа сонсогчдын хүртээл болголоо. Дууны хөгжмийг Н.Тэмүүлэн, шүлгийг артист Diemujin бичсэн бөгөөд бүтээл сонсогчдод шинэ өнгө төрх, өөр мэдрэмжийг өгөхөөр зорьжээ.

Шинэ бүтээлийн онцлог

Уран бүтээлчийн хэлснээр “Хөг-Жим” дууны хамгийн онцгой хэсэг нь түүний өөрийн гараар тоглосон лимбэ хөгжим юм. Энэ нь дууны өнгө аяст өвөрмөц өнгө нэмсэн бөгөөд өмнөх дуунуудаас нь тэс өөр мэдрэмж төрүүлэхийг зорьсон байна.

Уран бүтээлчийн сэтгэгдэл

А.Ууганзаяа:
“Та бүхэндээ өөрийн шинэхэн уран бүтээл ‘Хөг-Жим’ дуугаа хүргэж байна. Энэ удаагийн бүтээлийн онцлог нь – лимбэ хөгжмөө өөрөө тоглосон бөгөөд өмнөх дуунуудаас минь илүү өвөрмөц өнгө, шинэ мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Хүлээн авч, сэтгэл зүрхээрээ мэдэрч сонсоорой” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх