АНУ-ын Лос Анжелес хотод залуу уран бүтээлч D4vd (жинхэнэ нэр нь Дэвид Энтони Буркийн) эзэмшдэг Tesla автомашинаас уутанд хийсэн хүний цогцос олдсон тухай цочирдом хэрэг дэгдлээ.
Хэрэг илрэх болсон нь
- Машины ойролцоогоор тав хоногийн турш орхигдсон байсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.
- Хэсэг ажилчид автомашины эргэн тойрноос эвгүй үнэр үнэртсэнийг мэдээлсний дараа цагдаа нар шалгалт хийж, уутанд хийсэн хүний биеийн хэсгүүдийг олсон байна.
Шинжээчдийн дүгнэлт
- Цогцос нь урт хар, долгионтой үстэй эмэгтэйд харьяалагдах магадлалтай гэж үзсэн.
- Биеийн хэсгүүд дээрх шинжилгээгээр “Чшш” гэсэн бичигтэй шивээс бүхий эмэгтэй болох нь тогтоогджээ.
- Цогцосны үлдэгдэл нь хар өнгийн шилэн оймс, бариу богино цамцтай байсан бөгөөд “W” үсэгтэй бугуйвч, төмөр ээмэгтэй байжээ.
Дуучны талаарх мэдээлэл
D4vd-аас уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгдээгүй байна. Тэрээр 2022 онд “Here With Me” болон “Romantic Homicide” бүтээлүүдээрээ дэлхийн хөгжмийн тавцанд хүчтэйгээр гарч ирсэн билээ.