Нүүр хуудас Үйл явдал ба зарДуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоугаа Дархан хотод толилуулна

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоугаа Дархан хотод толилуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Урлагийн 40 жилийн гал дахин дүрэлзэнэ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод төлөөлөл Т.Ариунаа уран бүтээлийн 40 жилийн ойдоо зориулсан “Зүрх асна” супер шоугаа өнгөрсөн наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн халуун алга ташилт дор амжилттай толилуулсан билээ.

Тэгвэл дуучин Ариунаа энэхүү “Зүрх асна” тоглолтоо Дархан хотын үзэгчдэд зориулан дахин тоглох гэж байна. Тоглолт арваннэгдүгээр сарын 14-нд “Darhan United Arena”-д болох бөгөөд үзэгчдэд дахин нэгэн гайхалтай үдэш бэлэглэх гэж байна.

Хөгжим, эрч хүч, дурсамж нэгэн тайзан дээр

“Зүрх асна” тоглолт нь Т.Ариунаагийн бүтээлч замналын сор болсон хит уран бүтээлүүд, амьд хөгжим, бүжгийн гайхамшигт тоглолт, сэтгэл хөдлөм мэдрэмжийг нэгэн дор багтаасан томоохон хэмжээний уран бүтээл юм.
Тоглолтын тасалбарыг Shoppy.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд Дархан хотын урлаг сонирхогчид “Зүрх асна”-ын гал дөл, эрч хүчийг өөрийн биеэр мэдрэх боломжтой боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх