Нүүр хуудас Уран сайханЭ.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголын уран зургийг таниуллаа

Э.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголын уран зургийг таниуллаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын уран бүтээлч, зураач Э.Отгонбаяр буюу OtGO-гийн бие даасан үзэсгэлэн анх удаа Газар дундын тэнгисийн бүсийн Мальта улсын нийслэл Валлеттад дэлгэгдлээ. Энэхүү соёлын арга хэмжээний талаар Мальтагийн өдөр тутмын “Times of Malta” сонин “Валлеттад сонирхолтой, өнгөлөг үзэсгэлэн дэлгэлээ. Энэ нь Монголын гүн ухаан, Берлиний урлаг, Мальтагийн өнгө аястай нийцсэн уран бүтээлийн нэгдэл” хэмээн онцолсон байна.

Монголын уран зургийн арга анх удаа Мальтад

2025 оны тавдугаар сарын 16-нд нээгдсэн үзэсгэлэнд Э.Отгонбаярын сүүлийн 12 жилийн хугацаанд бүтээсэн:

  • Миниатюр зургууд
  • Хэдэн метр урт панорам бүтээлүүд багтсан бөгөөд
    тэдгээрт олон улсын түүхэн маркуудыг уран зурагтайгаа уялдуулан ашигласан нь үзэсгэлэнгийн онцлог байлаа.

Зураачийн хэлснээр, “Энэ бол зүгээр нэг уран зургийн үзэсгэлэн биш, олон улсын маркны түүхийг агуулсан уран бүтээлүүд юм. Зарим марк 100 гаруй жилийн настай бөгөөд бүгд өөрийн гэсэн соёл, түүхийн агуулгатай” хэмээн тайлбарлажээ.

Монгол ба Мальта — нарны ижил хэмнэлийг холбоо болгожээ

Берлинд 20 гаруй жил амьдарч буй ч Монгол соёлын үнэт зүйлийг гүнзгий шингээсэн Э.Отгонбаяр “Мальта, Монгол хоёрыг холбох нэг зүйл бол нар. Монголд хүйтэн ч гэсэн жилийн ихэнх хугацаанд цэлмэг тэнгэртэй, нарлаг байдаг. Энэ утгаараа би хоёр орны хооронд шинэ соёлын харилцаа эхэлнэ гэж итгэж байна” хэмээн онцолжээ.

Уламжлал ба орчин үеийн уран бүтээлийн огтлолцол

Мальта дахь үзэсгэлэнгийн куратор, Германы зураач, зохиолч Томас Эллер:

“Э.Отгонбаярын бүтээлүүд утга, үйл явдлын олон давхаргад сүлжигдсэн. Тэрбээр бясалгал мэт уран бүтээл туурвидаг бөгөөд эртний бурхны дүр бүтээх уламжлалыг орчин үеийн арга барилтай чадварлагаар хослуулдаг” хэмээн үнэлсэн байна.

Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн Монголын уран зурагт төдийгүй, даяаршлын нөлөөг шүүмжлэн илэрхийлэх, өвөрмөцийг хадгалан үлдэх уран бүтээлчийн зорилгын тусгал байв.

Үзэсгэлэн цааш үргэлжилнэ

OtGO-гийн энэхүү бүтээлүүдийг 2025 оны есдүгээр сард Молдова улсад үргэлжлүүлэн толилуулах бөгөөд түүний олон улсын аялал үргэлжилсээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх