Нүүр хуудас УрлагElle UK сэтгүүл Rose-ийг зурагнаас хассандаа уучлал гуйв

Elle UK сэтгүүл Rose-ийг зурагнаас хассандаа уучлал гуйв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Парисын загварын долоо хоногийн тухай нийтлэлдээ Elle UK сэтгүүл Blackpink-ийн Rose, дуучин Charli XCX, загвар өмсөгч Хейли Бибер, жүжигчин Зое Кравитц нарын хамт авхуулсан зургийг нийтэлсэн боловч Rose-ийг тасалж оруулсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэл дагууллаа.

Маргааны эхлэл

  • W Magazine тухайн зургийн бүтэн хувилбарыг нийтэлснээр Elle UK зурагт өөрчлөлт оруулж, дөрвөн хүнийг гурван хүн мэт харагдуулсныг олон нийт илрүүлжээ.
  • Энэ үйлдэл нь арьс өнгөөр ялгаварлах, гадаад төрхөөр нь үл тоомсорлох хандлагатай холбон дүгнэгдэж, маргаан улам өрнөв.
  • Дуучин Charli XCX мөн Rose-ийн бараг харагдахгүй шахам, сүүдэрт үлдсэн зургийг нийтэлсэн нь асуудлыг улам хурцатгасан байна.

Rose бол Yves Saint Laurent-ын элч

Зураг дээрх дөрвөн уран бүтээлч бүгд Yves Saint Laurent брэндийн 2026 оны хавар, зуны шинэ цуглуулгын хувцсыг өмссөн байв. Гэвч брэндийн элч төлөөлөгч Rose-ийг хассан явдал нь олон нийтэд бүр ч эмзэглэл төрүүлсэн юм.

Elle UK-ийн тайлбар

Их Британийн сэтгүүл уг зургийг устгаж, албан ёсоор уучлал гуйжээ. Тэд Instagram хуудсаараа дамжуулан:

  • Хэн нэгнийг санаатайгаар үл тоомсорлоогүй
  • Гомдоох зорилгогүй байсан
    гэж мэдэгдсэн бөгөөд дараа нь Rose-ийн ганцаар авхуулсан зургуудыг нийтэлсэн байна.
1e59901e 2ecf 41f9 91e4 444ff06867a1
news p.v1.20251003.43f545fdd730437ba09dbcf70a175b06 p1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх