Францын Лимож хотын Эдриен Дюбошийн нэрэмжит үндэсний музейгээс 9.5 сая еврогийн үнэлгээтэй ховор үзмэрүүд хулгайлагдсан хэрэг гарчээ.
Уг хулгай 2025 оны 9-р сарын 4-ний Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнийн 03:15 цагт болсон бөгөөд 14, 15-р зууны хоёр хятад шаазан тавиур болон 18-р зууны хятад ваар хулгайлагджээ. Эдгээр нь Францын үндэсний баялагт тооцогддог онцгой үнэ цэнэтэй эдлэлүүд юм.
Тус музей 18,000 орчим тансаг, ховор шаазан эдлэлийн цуглуулгаараа алдартай бөгөөд хулгайчид цонхыг хагалан нэвтэрч, эдгээр гурван үзмэрийг авч, цагдаа ирэхээс өмнө зугтсан байна.
Лиможын прокурорууд хэргийг шалгаж эхэлсэн бол хотын дарга Эмиль Роже Ломберти: “Музейн дохиоллын систем ажилласан боловч системийг шалгах хэрэгтэй,” гээд дэлхийн музейн хулгайн гол шалтгааныг хууль бус захиалга өгдөг цуглуулагчидтай холбон тайлбарлажээ.
Түүнчлэн Пүрэв гарагт Францын зүүн хэсэгт орших Иероны музейд бас дээрмийн хэрэг гарсан бөгөөд зэвсэглэсэн этгээдүүд олон сая ам.долларын үнэтэй эдлэлүүдийг хулгайлжээ.