Нүүр хуудас Кино“Франкенштейн” Венецийн наадмын тайзыг донсолгож, 15 минутын алга ташилтаар мялаагдав

“Франкенштейн” Венецийн наадмын тайзыг донсолгож, 15 минутын алга ташилтаар мялаагдав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6-нд Итали улсын Лидо арал дээр үргэлжилж байна. Энэ жилийн наадмын хүрээнд дэлхийн шилдэг уран бүтээлчдийн хэд хэдэн шинэ кино албан ёсоор нээлтээ хийлээ.

Шинэ бүтээлүүдийн танилцуулга

Энэхүү наадамд:

  • Гильермо дель Торогийн “Frankenstein”,
  • Кэтрин Бигелоугийн “A House of Dynamite”,
  • Йоргос Лантимосын найм дахь кино “Bugonia”,
  • Жим Жармушийн “Father Mother Sister Brother”,
  • Ноа Баумбахын “Jay Kelly”

зэрэг хүлээлттэй бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж байна.

Гильермо дель Торогийн эргэн ирэлт

2017 онд “The Shape of Water” бүтээлээрээ Венецийн наадмын “Алтан арслан”, мөн “Оскар”-ын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Гильермо дель Торо энэ удаад “Франкенштейн”-ээ олон нийтэд толилууллаа.

Киноны тухай

1818 онд зохиолч Мэри Шэллигийн бичсэн сонгодог зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино нь эрдэмтэн Виктор Франкенштейн болон түүний бүтээсэн мангасын эмгэнэлт түүхийг өгүүлдэг.

  • Доктор Виктор Франкенштейн-ий дүрийг Оскар Исаак бүтээсэн бол
  • Мангасын дүрд Жэйкоб Элорди тогложээ.

Мөн тус кинонд Миа Гот, Феликс Каммэрэр, Ларс Миккельсен, Дэвид Брэди, Кристиан Конвери, Чарльз Дэнс, Кристоф Вальц зэрэг жүжигчид оролцсон байна.

Алга ташилтаар илэрхийлсэн үнэлгээ

Киноны үзүүлбэр дууссаны дараа танхим дүүрэн үзэгчид бүтээлд нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, тасралтгүй 15 минутын алга ташилт өрнүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх