Нүүр хуудас УрлагG-Dragon “PUBG” тоглоомтой хүчтэй хамтын ажиллагаа эхлүүллээ

G-Dragon “PUBG” тоглоомтой хүчтэй хамтын ажиллагаа эхлүүллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын алдарт уран бүтээлч G-Dragon “KRAFTON” компанитай хамтран “PUBG: Battlegrounds” болон “PUBG Mobile” тоглоомын шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд тоглогчдод зориулсан шинэлэг контент, тусгай арга хэмжээ болон урамшуулал бүхий үйл ажиллагаа багтах аж.

Энэхүү мэдээлэл анх Лас-Вегаст болсон G-Dragon-ы тоглолтын үеэр олон нийтэд хүрсэн бөгөөд хөгжмийн ертөнц болон тоглоомын салбарыг холбосон томоохон ажил болж байгаагаараа онцлог юм. G-Dragon-ы хувьд энэ нь тоглоомын ертөнцөд хийж буй анхны алхам болж байна.

“KRAFTON”-оос мэдээлснээр хамтын ажиллагаа 2025 оны есдүгээр сарын 19-нөөс эхэлж, тоглоом доторх шинэчлэгдсэн контент, трейлер болон урамшуулалт үйл ажиллагаануудыг албан ёсны сувгуудаар танилцуулах юм. Реппер, дуучин Квон Жи Ён буюу G-Dragon нь 2006 онд “BIGBANG” хамтлагийн ахлагчаар уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш K-pop урсгалыг дэлхийд түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг юм.

Сүүлийн жилүүдэд “PUBG” тоглоом К-pop уран бүтээлчидтэй олон талын хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн сард “PLAVE”, “Aespa” хамтлагуудтай хамтран цахим спортын арга хэмжээ зохион байгуулж, “PUBG Nations Cup”-ийн финалын үеэр “Aespa” тайзнаа тоглолтоо хийсэн билээ.

Мөн “BabyMonster” болон “BlackPink” хамтлагуудтай өмнө нь хамтран ажиллаж байсан ч цахим спортын онцлогт чиглэсэн тусгай идэвхжүүлэлтүүдийг хэрэгжүүлж байгаагүй. Харин энэ удаагийн хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээтэйгээр хөгжмийн болон тоглоомын ертөнцийг нэгтгэн харуулах нь тодорхой болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх