Өмнөд Солонгосын алдарт “BIG BANG” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер G-Dragon-ы хувийн онгоцны зураг цахим орчинд тарснаар олон нийтийн дунд халуун яриа өрнөж байна.
Түүний менежер уг онгоцны зургийг цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд онгоцны гадна талд G-Dragon-ы “Peaceminusone” брэндийн лого, түүний гарын үсэг, мөн түүний хамтран ажилладаг тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн брэнд болох “Jacob&Co”-гийн бэлгэ тэмдэг тод харагдаж байна.
Мөн онгоцны дотор талын тансаг загвар, тохилог интерьерийг харуулсан зургууд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татжээ. Гэсэн хэдий ч зарим цахим хэрэглэгчид G-Dragon-ы энэхүү үйлдлийг байгаль орчинд хор хөнөөлтэй хэмээн шүүмжилж эхэлсэн байна. Тэд түүнийг ганцаараа аялахын тулд хувийн онгоц ашигласнаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлж байна гэж буруутгажээ.
Харин G-Dragon-ы шүтэн бишрэгчид энэ шүүмжлэлийг “утгагүй” хэмээн няцааж, өөрсдийн үзэсгэлэнтэй одыг хамгаалсан байна. Тэд ийм төрлийн шүүмжлэл нь хэт хатуу бөгөөд ямар ч үндэслэлгүй гэж мэдэгджээ.
Энэхүү маргаан нь G-Dragon-ы тансаг амьдралын хэв маяг болон байгаль орчны асуудал хоёрын хоорондох зөрчлийг хөндсөн бөгөөд цахим орчинд халуун сэдэв болж байна.
