Нүүр хуудас Кино “Галбингаа” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

“Галбингаа” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Эх үрс, энэрхүйн тухай өгүүлэх “Галбингаа” уран сайхны кино энэ сарын 8-нд бүх кино театрт гарах гэж байна. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолыг Б.Жаргалсайхан найруулж, киноны дууг дуучин Г.Эрдэнэчимэг дуулжээ.

Зохиолч Ш.Гүрбазар киноны нэрний тухайд “Галбингаа гэдэг нь бурхан багшийн найман хотын нэг бөгөөд энэрэхүйн амар амгалангийн хотын дээгүүр дүүлэн нисдэг үзэсгэлэнт шувууг хүмүүс ийнхүү нэрлэсэн. Агуу их энэрэхүйг хүн хүндээ өгнө гэдэг Галбингаа шувуу донгодохын дайны баяр баясгалан юм” хэмээн тайлбарласан байна.

Киноны гол дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон жүжигчид Г.Нарансолонго, Г.Эзэнмөнх, Э.Намуун, Г.Эрхэмбаяр, Т.Хулан нар тогложээ. Киноны ерөнхий продюсераар “Spirit mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүх ажилласан бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярын анхны бие даан продюсерласан бүтээл болсон юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.