Нүүр хуудас Үйл явдал ба зар“Ган үзэг-2025” наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

“Ган үзэг-2025” наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2025” хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн наадмын нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ.

Энэхүү наадам нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг уран бүтээлчид, редакторууд, байгууллагуудыг тодруулж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэх зорилготой юм.

Номинацууд

1. Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг сэтгүүлч:
– Орон нутгийн шилдэг сэтгүүлч
– Радиогийн шилдэг сэтгүүлч
– Сайтын шилдэг сэтгүүлч
– Сонины шилдэг сэтгүүлч
– Телевизийн шилдэг сэтгүүлч

2. Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг редактор:
– Сонины шилдэг редактор
– Телевизийн шилдэг редактор
– Радиогийн шилдэг редактор
– Сайтын шилдэг редактор

3. Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээл:
– Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл
– Радиогийн шилдэг бүтээл
– Гэрэл зургийн шилдэг бүтээл
– Сайтын шилдэг бүтээл
– Сэтгүүлийн шилдэг бүтээл
– Сонины шилдэг бүтээл
– Телевизийн шилдэг бүтээл
– Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл

4. Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага:
– Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
– Шилдэг радио
– Шилдэг сайт
– Шилдэг сонин
– Шилдэг телевиз

Материал хүлээн авах хугацаа

Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц болон чөлөөт уран бүтээлчид нэр дэвшүүлэх материалаа 2025 оны 11-р сарын 6-наас 12-р сарын 5-ны хооронд МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар илгээх боломжтой.

Энэхүү наадам нь Монголын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг бөгөөд тухайн жилийн хамгийн бүтээлч, нөлөө бүхий сэтгүүлчдийг тодруулдгаараа онцлог юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Хулан 7 ноября, 2025 - 17:18

Шинэ авьяастнууд гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх