Нүүр хуудас Үйл явдал ба зар«GUYS» хамтлаг «GOOD LUCK» дууны шинэ клипээр фенүүдээ гайхшрууллаа

«GUYS» хамтлаг «GOOD LUCK» дууны шинэ клипээр фенүүдээ гайхшрууллаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын рок поп урлагийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг “GUYS” хамтлаг өөрсдийн уран бүтээлийн түүхэн дурсамж болсон “GOOD LUCK” дууныхаа клипийг шинэчилж, дахин олон нийтэд хүргэлээ. Уг бүтээл нь 2017 онд анх гарсан даруйдаа олон нийтийн талархлыг хүлээж, тухайн үеийн урлаг, спорт, нийгмийн салбарын алдартнуудаар дүрсжүүлэн хийгдсэнээрээ онцлог байв.

Харин шинэчилсэн хувилбарт өнөөгийн Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбартаа манлайлж буй эрхмүүдийг оролцуулан дүрсжүүлсэн байна. Энэ удаагийн клип нь зөвхөн дууны шинэ өнгө төрхийг харуулах төдий бус, эх орныхоо нэрийг гаргаж буй шинэ үеийн бахархал болсон хүмүүсийг алдаршуулсан зорилготой аж.

Хамтлагийн зүгээс энэхүү шинэчлэл бол зүгээр ч нэг клипийн шинэ хувилбар бус, тун удахгүй болох тэдний түүхэн тоглолтын өмнөх бэлэг гэдгийг онцолжээ. “GUYS” хамтлаг энэ оны тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Сургууль минь баяртай” нэртэй 28 жилийн ойн баярын тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ нь тэдний уран бүтээлийн замнал дахь анхны задгай талбайн тоглолт болж, фенүүдэд мартагдашгүй дурсамж бэлэглэхээр төлөвлөгдөж байгаа юм.

Цаснаар алхаж, бороонд норсон дурсамж дунд “GOOD LUCK” дуу дахин амилж, шинэ уур амьсгалыг авчирсан нь олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх