Монголын поп урлагийн нэрт төлөөлөгч “Guys” хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа хойш 28 жилийн ойгоо тохиолдуулан анх удаа задгай талбайд тоглолт хийхээр бэлтгэж байна. “Сургууль минь баяртай” нэртэй энэ тоглолт 2025 оны тавдугаар сарын 31-нд “Social Pay Park” (хуучнаар HIT Park)-д болох юм.
Уг тоглолтын тасалбарын үнийг хамтлагийнхан үнэнч үзэгч, дэмжигчдэдээ зориулан хямдруулахаар шийджээ. Тухайлбал, өмнө нь 490,000 төгрөгийн үнэтэй байсан “тавын найзын” багц тасалбар 300,000 төгрөг болж, 624,000 төгрөгийн үнэтэй байсан “Fanzone гурван найзын” тасалбар 408,000 төгрөг болж хямдарсан байна.
Энэ тоглолтод “Guys” хамтлагийн уран бүтээлийн оргил үеийг илтгэх 30 шилдэг хит дууг шууд тайзнаас дуулж, олон гэнэтийн бэлэг задлахаар зэхэж байгаа нь фэнүүдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
2008 онд гарсан “My UB” цомогт багтсан “Сургууль минь баяртай” дуу нь Монголын залуусын төгсөлтийн баярын салшгүй нэг хэсэг болсон. Уг дуу хаврын улирлын дурсамжтай хором бүрийг хөглөж, хөнгөн гуниг, аз жаргалын мэдрэмжийг өгсөөр ирсэн учир энэ тоглолт цаг үеийн онцлог, сэтгэл хөдлөлийн давалгаатай хослон олны анхаарлыг татаж байна.
Хөдөө орон нутагт болон гадаадад амьдарч буй хүмүүс тоглолтын шууд дамжуулалтыг SOmedia-аар дамжуулан үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар захиалгад 7272-6262 дугаарын утсаар холбогдоно уу.
2 комментария
Хөөх, тайзан дээр 28 жил
Хөнгөлөлттэй тасалбар нь тэднийг шууд үзэх сайхан боломж юм