Нүүр хуудас Театр“Хайрын виз” жүжиг энэ амралтын өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа

“Хайрын виз” жүжиг энэ амралтын өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүд буюу есдүгээр сарын 13, 14-нд зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийг тоглох гэж байна. Жүжгийн гол дүрийг уран бүтээлчид Т.Сэргэлэн, П.Мягмарсүрэн, Ц.Жаргалсайхан, Т.Анхзул нар бүтээхээр болжээ.

Энэхүү бүтээл 2006 онд үзэгчдийн хүртээл болж байсан бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин тайзнаа амилж байв.

Жүжгийн үйл явдал

Хүн бүрийн амьдралд хайр, мөнгө хоёрын сонголт үргэлж тулгардаг. Гэрлэлт нь дан ганц хайранд тулгуурладаггүй, хүн бүрийн амьдрал хангалуун биш ч мөнгө хэнд ч хэрэгтэй.

Эд хөрөнгөөр дутахыг мэдэхгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл хоёр анхны уулзалтанд хүнийг өөртөө дурлуулж болох эсэхийг туршихаар телевизийн шоу хийх санаачилга гаргана. Тэд энэ зорилгын хүрээнд Сүндэр, Ану хэмээх хоёр бүсгүйтэй танилцсанаар жүжгийн үйл явдал өрнөдөг.

539338446 1324599662363176 2510550414178781180 n 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх