Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгссөн нь гашуудалтай мэдээ болж байна.
35 жилийн түүхтэй “Харанга” хамтлаг нь Монголын рок хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлж, хамтлагийн гишүүн бүр өөрсдийн аялгуу, бүтээлүүдээрээ үнэлэгдэж, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдаж байв. Тус хамтлаг анх удаа Төрийн соёрхолт цол хүртсэн.
Ц.Энхманлай хамтлагийнхаа уран бүтээлээс гадна, хоёр жүжиг, 10 гаруй киноны дууг бүтээсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Амьдрал” дуу бөгөөд уг дууны үг, аяыг тэр өөрөө зохиож, хамтлагийнхаа анхны тоглолт болон цомогт энэ нэрийг өгсөн юм.